|
|
|
“Хөрөнгө оруулалтаа хэзээ ч бүү зогсоо. Сайжрахаа хэзээ ч бүү зогсоо. Шинэ зүйлд суралцахаа хэзээ ч бүү зогсоо." - Боб Парсонс |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниудын 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр өнгөрөгч 7 хоногт дууслаа. Хөрөнгө оруулагчид бүртгэлийн өдрийн дараагаар хувьцаагаа зарж улмаар ТОП-20 индекс 41,420.71 нэгжид хүрч, өнгөрөгч 7 хоногт 6.68%-ийн бууралттай хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарснаар тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Засгийн газрын бондын өгөөж болон алтны үнийн хувьд өсөлттэй байлаа. АНУ-ын инфляцын түвшний трендийг урт хугацаанд нь авч үзвэл бууралттай байгаа хэдий ч 2023 оны 11 сарын инфляцын түвшнээс хойших үзүүлэлтийг сар тус бүрээр нь харвал инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байна. Бидний хувьд Холбооны нөөцийн санг инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байгааг харгалзан үзэж зах зээлийн хүлээлтээс хожуу бодлогын хүүг бууруулах болов уу гэх хүлээлттэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зөвхөн UK's FTSE 100 индекс 1.07%-ийн өсөлттэй байлаа. Үүний шалтгаан нь тус индексэд багтах дийлэнх компаниуд ам.доллароор орлого олдог үндэстэн дамнасан компаниуд гэдэгтэй шууд холбоотой байлаа. Учир нь өнгөрөгч 7 хоногт фунтийн ам.доллартой харьцах ханш суларсан юм. Их Британийн 2024 оны 2-р сарын Дотоодын нийт бүтээгдэхүүн сарын өмнөх мөн үеэс 0.1% өсөлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.36%, TOPIX индекс 2.11%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд бодлого боловсруулагчид ямар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь татаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ нь дефляцийн дарамттай тэмцэж байна. Өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдсэн БНХАУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшний мэдээ нь тус улсын зах зээлд эрэлт сул байна гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгч улмаар тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.62%, CSI 300 индекс 2.58%-ийн тус тус уналттай байлаа. БНХАУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Инфляцын түвшин 3-р сард 0.7%-иас 0.1%-д хүрч буурсан нь тус улсын зах зээлд эрэлт сул байгаа дохиог өгч байна. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.53%-д хүрч өслөө. Энэ нь 2023 оны 11-р сараас хойших хамгийн дээд өгөөж боллоо. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.77% - 0.84% болж өслөө.
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.74%-7.27%-ийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.89% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.75-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
ГОЛОМТ БАНК (GLMT) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ 2024.04.12
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Голомт Банк ХК /GLMT/ 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа. 2024 оны 1-р улирлын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 13.9%-иар өсөж 10.3 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 16.5%-иар өсөж 1 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт зээл 37.4%-иар өсөж 5.4 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 4.3% байна
- Харилцагчийн эх үүсвэр 29.0%-иар өсөж 7.5 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 52.5 тэрбум төгрөгөөр буюу 156.1%-иар өсөж 86.2 тэрбум төгрөгт хүрэв.
Дэлгэрэнгүй |
|
ХАС БАНК (XAC) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ 2024.04.12
Хас Банкны 2024 оны 1-р улирлын татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5%-иар өсөж 42.1 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (ROE) тайлант хугацаанд 26.5%-тай гарлаа. 2024 оны 1-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээс онцолбол:
- Зээлийн багц оны эхнээс 5.9% өсөж 2,911 тэрбум төгрөг;
- Чанаргүй зээлийн харьцаа 2.6%;
- Харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 0.7%-иар буурч 2,830 тэрбум төгрөг;
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн урт хугацаат гадаад эх үүсвэр 34.9% өсөж 1,096 тэрбум төгрөг;
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.95% (байвал зохих хэмжээ 12.5%);
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 38.3%-д (байвал зохих хэмжээ 25.0%) тус тус хүрлээ.
Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
Баялгийн сангийн сайн жишээ: "Самрук-Казына" сангийн амжилт ба Казахстаны Төрийн бодлого 2024.04.11
Улсынхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгүүдийг удирддаг гэдэг утгаараа “Самрук-Казына” Үндэсний Баялгийн сан нь Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан улсын тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангийн үйл ажиллагаа, удирдаж буй хөрөнгийн хэмжээ болоод улсынхаа эдийн засагт өгөөжөө хэрхэн өгч байгааг товчхон харцгаая.
Дэлгэрэнгүй |
“Goldman Sachs” БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5 хувь болгож ахиулав 2024.04.11
БНХАУ-д үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас “Goldman Sachs” тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2024 оны өсөлтийн төсөөллөө таван хувь болгон ахиуллаа. Энэ нь БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын зорилттой таарч байгаа аж. Дэлгэрэнгүй |
|
|